Юуны өмнө миний блогт зочилсон Танд баярласанаа илэрхийлээд энэ өдрийн мэнд хүргэе.
Энэхүү блогоороо дамжуулан аливаа шинэ соргог зүйлд тэмүүлдэг, сурч мэдэхийн эрмэлзэл дүүрэн хүмүүст багахан ч гэсэн ашигтай мэдээллүүдийг цахим ертөнцөөс түүн хүргэж тус дэм болох гол зорилго тавьсан юмаа. Түүнчлэн Адам Смитийн тодорхойлсон "хүний үндсэн мөн чанар болох хувиа хичээх үзэл"-ийн онолоор бол төрөлх монгол хэлээрээ өөрийн бодол санааг зөв, утга төгөлдөр илэрхийлж сурах хувийн хүслээ гүйцэлдүүлэх нэгэн талбар болгох зорилготой байгаагаа ч нуугаад яахав гэж бодлоо. Хүн болгоны хувиа хичээх үзлийн нийлбэр эцсийн дүндээ нийгмийн баялагийг бүтээдэг гэж Адам Смитийн тодорхойлсон шиг миний энэхүү хувийн зорилго ч шинийг сурч мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн хүмүүст ямар нэгэн байдлаараа тус болж чадвал нийгмийн баялгийг бүтээхэд оролцож байгаа гэж өөрөө өөрийгөө урамшуулж явъя даа....:)
Уншигч Та бүхэн бичлэгийн талаарх санал сэтгэгдэлээ бичиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Баярлалаа.